Тарифаа хойшлуулсны хариу болгон Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-д нийлүүлдэг автомашин, эд ангийнхаа импортыг “багасгах, хязгаарлах”-д зориулж Европын Холбоо, Японд 180 хоногийн хугацаа гаргаж өгчээ. Үүнийг Bloomberg-д орж ирсэн тушаалын эх хувилбар баталж байна.
Баримт бичиг болоод үйл явдалд ойр хүмүүсийн тайлбараас үзвэл, АНУ-д автомашин импортлох нь дотоодын үйлдвэрлэгчдийн бизнест, шинэ технологид хөрөнгө оруулах чадварт нь хохирол учруулсан, үндэсний аюулгүй байдалд аюултай зүйл ажээ. Худалдааны яамны тайланд: “Америкчуудын мэдлийн үйлдвэрлэлийг шахагч импорт нь нэгдсэн улсын инновацын чадавхад ноцтой эрсдэл учруулж байна” гэсэн дүгнэлт гарлаа.
“Америкчуудын эзэмшлийн компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардал дутагдах болсон нь инновацыг сулруулж, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэх боллоо” хэмээн ерөнхийлөгчийн тушаалын эхэд дүгнэжээ. АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Худалдааны сайд Уилбур Россын төлөөлөгчид тайлбар хүсэхэд хариу өгсөнгүй.
Лхагва гарагт Bloomberg News-ээр мэдээлснээр бол Европын Холбоо, Японтой яриа хэлэлцээ үргэлжилж буйтай уялдан Трамп тариф оноохоо зургаан сараар хойшлуулах гэж байгаа.
Шинэ NAFTA-гаар Мексик, Канад тохиролцсонтой адил квотыг хэдийн тохиролцсон Япон, Европын албаны хүмүүстэй АНУ худалдааны яриа хэлэлцээ өрнүүлж байгаа. Гэхдээ Европын Холбоотой өрнүүлж буй яриа хэлэлцээнд автомашины асуудал хараахан багтаагүй. Лхагва гарагт Bloomberg News-ээр мэдээлснээр бол Европын Холбоо, Японтой яриа хэлэлцээ үргэлжилж буйтай уялдан Трамп тариф оноохоо зургаан сараар хойшлуулах гэж байгаа.
Сөүл 2018 онд KОRUS буюу АНУ-Солонгосын Чөлөөт Худалдааны Хэлэлцээрийг шинэчлэн тохиролцсонтой холбоотойгоор Өмнөд Солонгосыг цаашдын болзошгүй тарифаас чөлөөлөхөөр баримт бичигт заажээ. Өмнөд Солонгосын албаны хүмүүс болзошгүй тарифаас мултрахаар Цагаан ордныг олон сар лоббидож ирсэн ч АНУ-ын худалдааны төлөөлөгчийн оффис хөнгөлөлт үзүүлэх тухай дуугарахгүй явсаар өдий хүрчээ.
Канад, Мексик хоёр АНУ-д нийлүүлэх автомашин, эд ангийн экспортоо хязгаарлахаар шинэчилсэн NAFTA-гаар тохиролцсон.
Гэхдээ талуудын тохиролцсон хязгаарлалт одоогийн экспортоос нь хавьгүй өндөр байгаа юм. АНУ 2018 онд 191.7 тэрбум ам.долларын хөнгөн тэрэг, бага оврын ачааны машиныг импортоор оруулжээ. Үүнээс 90 гаруй тэрбум ам.долларын импорт нь Канад, Мексикт оногдож байна. Өдгөө АНУ-д импортоор оруулж буй суудлын хөнгөн тэрэгнээс 2.5 хувийн татвар авдаг. Уг татварыг 25 хувь болгож өсгөхөөр сүрдүүлсэн Трамп Европын Холбоо болон бусад улс орнууд АНУ-ын автомашины экспортод илүү саад учруулдаг хэмээн буруутгадаг. Холбоотон Мексик, Канад, Япон, ХБНГУ нь суудлын болоод ачааны автомашиныг АНУ-д экспортлогч гол улсууд болдог.
Женни Леонард