Хууль зүйн сайд Ц.Нямдорж төрсөн дүүдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байрыг 13 сая төгрөгөөр авч өгсөн талаар мэдээлэл цацагдаад буй.
Энэ талаар түүнээс тодруулахад “Наад нэг байртай холбоотой асуудал чинь ийм учиртай юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн орлогоор байр барьдаг. 2008 онд төрийн албан хаагч, шийдвэр гүйцэтгэхийн ажилтнуудад үнэгүй байр олгогдсон. Хөрөнгө босгохын тулд заримыг нь зарсан. Зарсан байрнаас миний жолооч дүү 45 сая төгрөгөөр байр авсан юм. Сүүлд нь АТГ-д шалгагдаад бүх баримтыг нь холбогдох газраас нь аваад хэргийн ямар ч шинж байхгүй гээд хаасан асуудал” гэлээ.
Жолооч дүү 45 сая төгрөгөөр байр авсан. АТГ-д шалгаад бүх баримтыг нь холбогдох газраас нь аваад хэргийн ямар ч шинж байхгүй гээд хаасан
Яагаад үнийн зөрүүтэй байгаа талаар тэрбээр “45 сая төгрөгийн байр, баримт нь бий. Хоёр удаагийн шилжүүлгийг Голомт банкаар шилжүүлсэн. Бүх баримт нь АТГ-т байгаа. 13 гэдэг чинь зориуд үнийн дүнг багасгаж олон нийтийн дургүйцлийг төрүүлэх юм хийгээд байгаа юм. Намайг 17 байртай гээд л нэг хэсэг гарсан даа. Миний эхнэр, хүүхэд тэр бүү хэл бурхан болсон хөгшчүүлийн хөрөнгө данс руу орсон. Энэ бол сүлжээгээр хийсэн гүйцэтгэх ажиллагаа. 17 байр огт худлаа. Хотын төвд миний нэг байр байна, хүүхэд тус бүр нэг байртай, зусланд бид гурав тус тусдаа байртай. Энэ тухай хангалттай яригдсан. Нийт дүнгээрээ тийм л зүйл бий. Байхгүй байр нэмээд л, бурхан болсон хүмүүсийн хоёр байрыг миний хүүхдүүд дээр нэмээд л байсан. Тэр бол зүгээр нэг хийсэн ажил биш, маш нарийн мэдээлэл олж авч байж, машины зогсоолыг байр гэж хүртэл бичиж байсан. Тэр дунд энэ байрны асуудал шалгагдаад дууссан” гэсэн юм.
Хууль зүйн сайдыг түрээсийн байранд амьдардаг талаар мэдээлэл ч мөн гардаг. “Өөрийн байрандаа эсвэл түрээсийн байранд амьдарч байгаа юу” гэх сэтгүүлчийн асуултад “Миний хаана амьдрах чамд ямар хамаатай юм” хэмээн хэгжүүрхэн хэлэв.
Дүүгийнх нь хувьд хөдөөнөөс ирсэн, дөрвөн хүүхэдтэй жолооч тул хямд байр хайж байсан бөгөөд тухайн үеийн зарагдаж байх ханшаар нь авсан гэдгийг тэрбээр нэмж хэллээ.