"Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дахь жилдээ буюу өнөөдөр 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Зорилго: Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулахад чиглэгдэнэ.
Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар авто машингүй өдрөөр зохион байгуулагдаж байсан унадаг дугуйн парад нь уламжлалт үйл ажиллагаа болон өргөжиж дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжсөн байна.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб” дугуй сонирхогч залуучуудын цуглардаг, хамтран аялдаг, бусад залуучуудыг дугуйгаар хичээллэхийг уриалж, гишүүддээ болон нийгэмд олон үйл ажиллагаа, нөлөөллийн ажлыг амжилтай зохион байгуулж байгаа клуб юм.
Ерөнхий зохион байгуулагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар "Залуу дугуйчин" клуб
Хамтран зохион байгуулагч: Mongolian Cycling Federation Downhill Mongolia клуб Монголын мэргэжлийн экстрем холбоо ОРГИЛ уулын дугуйн клуб UB Social Bike Club Дэмжигч байгууллагууд: Cannondale Mongolia Happy LLC Shoo.mn Atilla Bike Shop Alton Mongolia
Хэзээ: 2019.5.18-ны (бямба гарагт) 15:00 цагт МУИС-ийн төв байрны баруун талын автозам.
ПАРАДАД ОРОЛЦОГЧИД АНХААРАХ ЗҮЙЛС:
⛔13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой.
❗Дугуйн парад нь 7 км/ц хурдтайгаар тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.