Ажил олгогчид болон идэвхтэй ажил хайж буй хүмүүс нэг дор цугласан “Job Expo-2019” өнөөдөр нээлтээ хийлээ. Ажил хайж буй залууст зориулсан уг үзэсгэлэн 5-р сарын 17-18-ны өдрүүдэд Blue Sky Tower-ийн 3-р давхарт 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон ШУТИС-ийн төгсөгчдийн холбоо хамтран зохиож буй “Job Expo-2019” үзэсгэлэнд Монголын шилдэг 30 компани, Японы 8 компанийн төлөөлөгч нар ирж, ажлын байраа танилцуулж байна.
ШУТИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн Д.Батчулуун “Монголын эдийн засгийн бүтэц эдийн засаг өсөхөөр үр ашгийг нь хэдхэн хүн хүртдэг, хямрахаар ачааг нь ард түмэн үүрдэг гаж тогтолцоотой болчихжээ.
Сүүлийн 29 жилд Монголын эдийн засаг ерөнхий, бүхлээрээ өссөн боловч ажилгүйдэл, ядуурал улам их болсон. Тэгэхээр хөгжил залуусаас эхэлдэг. Тиймээс бид сургуулиа төгсчихсөн ч ажилгүй байгаа болон дөнгөж төгссөн залуучуудыг ажил олгогч нартай нэг дор уулзуулж байна” гэж ярилаа.
Мөн тэрээр Японы 8 компанид үндсэн ажилтнаар 2000-3000 ам долларын цалинтай ажиллах боломжтой хэмээн хэлсэн юм.