Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 18-наас зургадугаар сарын 15-ны хооронд нөөцийн махыг худалдан борлуулах чиглэлээр ажиллахыг сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгалаа.
Мөн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохдоо хүсэлт гаргасан тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо нөөцийн махны үнээр худалдах гэрээ байгуулж байхыг үүрэг болгожээ.
4, 5 дугаар сард мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байхыг даалгалаа
Хонь, ямааны мах болон дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, мал төллөх үе буюу 4, 5 дугаар сард мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байх болон шаардлагатай бусад арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагуудын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгасан байна.
Нөөцийн мах бэлтгэх, үнийн савлагаа, хангамж тасалдахаас сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.
Цаашид мах, гурил, үр тариа, төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс