Амралтын өдрүүдээр цаг агаар муудах талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
УЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал, Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр их хэмжээний цас орж, цасан болог шороон шуургатай. Маргааш буюу 5-р сарын 18-ны өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Үргэлжлэн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд өмнөд, Өвөрхангайн, Дундговийн нутгаар салхи 18-20 м/сек , зарим үед 24 м/сек хүрч шороон шуургатай тул байгалийн аюултай үзэгдлээс ард иргэдийн сэрэмжлүүлж байна.
энэ сарын 18-19-нд шилжих шөнө Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи 18-20 м/сек хүрч, хүчтэй цасан болон шороон шуургатай бөгөөд олон цагаар үргэлжлэх байгалийн гамшигт үзэгдэл болохоор байна. Эдгээр үзэгдлийн улмаас замд халтиргаа гулгаа үүснэ. Зам даваа хаагдана, үзэгдэх орчин хязгаарлагдана. Иймээс хөдөө хээр яваа хүмүүс төөрөх, даарах, осгох, малд яваа хүмүүс уруудах нөхцөл үүсэж болзошгүй байгаа тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 21, 22-ноос ихэнх нутгаар дулаарна.
ОБЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга Б.Дуламсүрэн, Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Ховд зэрэг 11 аймгийн 28 сумын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Аюулт үзэгдлийн улмаас иргэд малдаа яваад сураггүй алга болсон, машинтай яваад цасанд боогдсон гэх дуудлагууд зонхилон ирж байсан.
Онцгой байдлын байгуулллагын орон нутгийн 240 гаруй аврагч дуудлагын дагуу 60 орчим техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа явуулсан. 117 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Өнгөрсөн долоо хоногт 23-54 насны дөрвөн эмэгтэй, 2 эрэгтэй, нийт 6 хүн осгож харамсалтайгаар амиа алдсан.
Хоёр нь сумын төвөөс гэртээ харих замдаа төөрч, 4 нь малдаа явж байгаад төөрч осгож нас барсан. Тиймээс цаг агаарын гамшгийн мэдээлэлд тулгуурлан иргэд анхааруулга сэрэмжлүүлэг өгмөөр байна. Амралтын өдрүүдээр иргэдийн замд гардаг тул цаг агаар таагүй байгаа энэ үед аль болох замд гарахгүй байхыг анхааруулмаар байна. Малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, өөрсдөө малтайгаа шуурганд уруудах, төөрч осгохоос сэрэмжлүүлж байна.
Замд гарах бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны хангалттай нөөцтэй гарах, дулаан хувцаслах, хальтиргаа гулгаа ихэсдлэг учир замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг ОБЕГ-аас анхааруулж байна.