Турк улс Оросын S-400 пуужингийн системийг хүлээн авахад бэлэн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-17 17:40 GMT+8

Туркийн эрх баригчид Оросын S-400 пуужингийн системийг хүлээн авахад бэлэн болсон тухай тус улсын гадаад хэргийн яамны сайд Мевлут Кавусоглу өнөөдөр мэдээллээ.

Сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хэрэв Орос зэвсгээ нийлүүлэхэд бэлэн гэж үзвэл бид ч мөн бэлэн. Эхний хүргэлтийг энэ оны долдугаар сард хийж болзошгүй” гэжээ.

S-400 пуужингийн системийг худалдан авах талаар хоёр улсын анхны хэлэлцээ 2016 оны арваннэгдүгээр сард эхэлж байв. Харин Оросын тал 2017 оны есдүгээр сарын 12-нд гэрээнд гарын үсэг зурсан талаар албан ёсоор баталгаажуулжээ.

Үүний зэрэгцээ Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган зэвсэг худалдан авах урьдчилгаа төлбөрөө хийгээд байгаа юм. Турк улс ОХУ-аас агаарын хамгаалалтын зэвсэг худалдан авч буй анхны НАТО-гийн гишүүн орон болно.

АНУ-ын эрх баригчид энэхүү үйл явдал АНУ-Турк улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхийг анхааруулав. Цаашлаад Анкарагийн эсрэг хориг тавихад ч хүргэж болзошгүй талаар мэдээллээ.

Өмнө нь Пентагоны зүгээс “Турк улс F-35 сөнөөгч онгоцны хөтөлбөрийг өөрийн нутаг дэвсгэрт үлдээхийг хүсвэл энэхүү худалдан авахаа зогсоох хэрэгтэй” гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: Tass.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 153 санал өгсөн байна.

Дээшээ