Өдөртөө 5-7 градус дулаан, нойтон цас орно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-18 11:20 GMT+8

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 155 санал өгсөн байна.

Дээшээ