Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1974 оны тавдугаар сарын 18. Энэтхэг улс цөмийн зэвсэгтэй 6 дахь орон болов
Анхны цөмийн зэвсгийг АНУ 1945 онд туршиж байсан билээ. Түүний араас 1949 онд ЗХУ буюу одоогийн ОХУ, 1952 онд Их Британи, 1960 онд Франц, 1964 онд БНХАУ цөмийн зэвсэгтэй орон болж байв. Тэгвэл 1974 оны энэ өдөр Энэтхэг улс Ражастан муждаа цөмийн зэвсэг туршин амжилттай болсноор зургаа дахь цөмийн зэвсэгтэй орон болжээ. Pokhran-I нэртэй уг туршилт нь Энэтхэгийн цөмийн төслийн нэг хэсэг байсан бөгөөд 8000 тонн хүртэл зэвсэг үйлдвэрлэх чадалтай байсан аж.
1980 оны тавдугаар сарын 18. Хелен галт уул дэлбэрэв
1980 оны энэ өдөр АНУ-ын Вашингтон мужид байрлах Хелен галт уул дэлбэрчээ. Уг дэлбэрэлт 1915 оны Калифорнийн галт уулаас хойш тохиолдсон хамгийн том галт уулын дэлбэрэлт байсан юм. Гамшгийн улмаас 57 хүн нас барж, одоогийн ханшаар 3,3 тэрбум ам долларын хохирол учирчээ. Дэлбэрэлтээс болж агаарт цацагдсан үнс АНУ-ын 11, Канадын таван мужид тархсан байна.
2001 оны тавдугаар сарын 18. “Шрек” кино АНУ-д нээлтээ хийв
Уильям Стейгийн ижил нэрт үлгэрээс сэдэвлэсэн “Шрек” хүүхэлдэйн кино 2001 оны энэ өдөр АНУ-д нээлтээ хийжээ. Найруулагчаар Эндрью Адамсон, Вики Женсон нар ажилласан уг кино 60 сая ам долларын өртгөөр бүтсэн ба 484.4 сая ам долларын ашиг олж, зарлагаа 8 дахин нугалсан юм. Гол дүрүүдэд Майк Майерс, Эдди Мөрфи, Камерон Диаз нар дуу оруулсан бөгөөд “Илжиг”-ийн дүр үзэгчдийн хайртай дүрүүдийн нэг болон мөнхөрсөн билээ. Киног Dream Work Animation бүтээж, Dream Work Pictures олон нийтэд түгээсэн юм.
Эх сурвалж: onthisday.com