Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна.
Дэлхий нийтээрээ автомашинаас татгалзаж буй энэ үед манай улс ч гэсэн нэгдэж нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, эрүүл цэвэр агаарт иргэдтэйгээ алхах боломжийг олгож байгаа юм.
Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг. “Улаанбаатар Марафон” тэмцээн 5 км, 10 км, 21 км, 42 км төрлөөр болдог бөгөөд оролцохоор 30 мянга орчим хүн бүртгүүлжээ.
Мөн авто машингүй өдрийн хүрээнд урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжилнэ.