Өнгөрч буй долоо хоногт болсон голлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ТОП 100 ААН-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг эрэмбэлэн өргөмжилдөг арга хэмжээ 18 дахь удаагаа боллоо.
ТОП 100 ААН-ийн ерөнхий эрэмбэ болон салбартаа тэргүүлэгч компаниуд, татвар, борлуулалтын орлого, ашгийн хэмжээ, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээгээр эрэмбэлснийг ЭНД дарж үзнэ үү.
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР БОЛЛОО
Иргэдийн хүсэн хүлээдэг “Автомашингүй өдөр” өчигдөр тохиолооо. Дэлхий нийтээрээ автомашинаас татгалзаж буй энэ үед манай улс ч гэсэн нэгдэж нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, эрүүл цэвэр агаарт иргэдтэйгээ алхах боломжийг олгодог билээ.
Энэ өдөр “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг. “Улаанбаатар Марафон” тэмцээн 5 км, 10 км, 21 км, 42 км төрлөөр болдог бөгөөд оролцохоор 30 мянга орчим хүн бүртгүүлжээ.
Мөн авто машингүй өдрийн хүрээнд урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа болсон юм.
Автомашингүй өдрийн зургуудыг ЭНД, Унадаг дугуйн парадын зургуудыг ЭНД, Улаанбаатар марафоны зургуудыг ЭНД дарж үзнэ үү.
ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ ГАРЛАА
Тавдугаар сарын 16-ны өдрөөс хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлыг эхлүүллээ.
2019 оны Нягтын туршилт хийж засварт орох шугам тоноглолын хуваарийг ЭНД дарж харна уу.
ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас гадаад улс орнуудад суух элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал,
- Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав
- Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг
- Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр
- Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар
- НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд
- Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭНД БАГШ, СУРАГЧДЫГ ХАМРУУЛЛАА
Ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийж байна.
Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулжээ.
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
ЕБС-Д ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 13- 27-ны өдрийг дуустал харьяа сургуульд нь бүртгэхээр болсон.
Энэ хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД, хамран сургах тойргийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Д.ДАМБА-ОЧИР, Ш.РАДНААСЭД НАРТ ТАВАН ЖИЛ УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ
МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооноос Монгол Ардын Намын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болголоо.
Н.АЛТАНХУЯГ С.ЭРДЭНИЙГ ШАЛГУУЛАХААР АТГ-Т ГОМДОЛ ГАРГАЛАА
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ.
Тэрбээр, "С.Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг толгойлох болсон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкиудад байршуулах журам баталсан. Уг журамд мөнгийг ямар банкинд хэрхэн байршуулахыг мөн С.Эрдэнийн гарын үсгээр байршуулна гэсэн албан бичиг байна. 240 тэрбум төгрөг бол асар их мөнгө. Энэ хөрөнгийг арилжааны банкинд байршуулж болно. Байршуулахдаа санхүүгийн баталгаатай банкинд байршуулах ёстой. Угаасаа санхүүгийн чадамжгүй, хэзээ ч дампуурч мэдэх банкинд Иргэдийн тэтгэвэр, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хийж, иргэдийн мөнгийг гарзанд гаргалаа. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан" гэжээ.
ТУУЛЫН УСАНД ХҮН, МАЛ, ОРЧИНД АЮУЛТАЙ 15 ХОРТ ЭЛЕМЕНТ АГУУЛАГДАЖ БАЙНА
Туул голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЦЭВЭР УСНЫ 54 КМ УРТ ШУГАМ ХООЛОЙ ТАТАЖ БАЙНА
Говь-Алтай аймгийн иргэд ундны цэвэр усны хангамжийн хомсдолтой болсон тул Засгийн газар анхаарлаа хандуулж, энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлжээ.
Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжинд 1.7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна.
НАЛАЙХЫН ЧИГЛЭЛД РЭЙЛБУС ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
Налайхын чиглэлд авто замын засварын ажил эхэлсэнтэй холбоотой Улаанбаатараас-Баян чиглэлд Рэйлбус аялж эхэллээ.
Ингэхдээ рэйлбус нь Улаанбаатар өртөөнөөс “Нарантуул” зах, Амгалан өртөө, Туул зөрлөг, Хонхор өртөө, Бумбатаар дайран Баян зөрлөгт хүрэх юм.
Зорчигчид тасалбараа eticket.ubtz.mn цахим хуудсаар захиалах боломжтой. Рэйлбус мягмар гаргаас бусад өдөр ажил цуглах болон тарах цагаар иргэдийг тээвэрлэнэ.
Цагийн хуваарь болон тасалбарын үнийн мэдээллийг ЭНД дарж харна уу.
ЭКСПРЕСС ЧИГЛЭЛИЙН АВТОБУС ДАВАА ГАРАГААС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудаар нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хурдан шуурхай явах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинээр 3 экспресс чиглэлийг нээн тавдугаар сарын 20-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болсон. Эдгээр экспресс чиглэлүүд нь үуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвхөн тогтсон тодорхой зогсоолуудад зогсож зорчигчдод үйлчилнэ.
Чиглэлийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭ ЗОГСООВ
Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэллээ.
Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил, холбоо барих хүн, утасны дугаарын мэдээллийг ЭНД дарж харна уу.
GoGo.mn сайтын энэ долоо хоногийн онцлох нийтлэлүүд:
- Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг гэр бүлийн СПОРТЛОГ найзууд
- “Гэр бүл бүр хүүхдийнхээ сэтгэл зүйг эрүүл байлгавал 20 жилийн дараа нийгэм гэгээтэй болно”
- Б.Дашдондог: Бидэнд Монгол Улсаа, түүх соёлоо гадаад ертөнцөд сурталчлах зорилго бий
- Америкийн алдагдал Хятадын хожлоос үүдэн гарсан худалдааны дайн ШИРҮҮСЛЭЭ