НӨАТ: 80 САЯ төгрөгийн супер азтан ХОЁР , 50 САЯЫН НЭГ азтан тодорлоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-19 19:44 GMT+8

НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн супер тохирлоор 80 сая төгрөгийн хоёр, үндсэн тохирлоор 50 сая төгрөгийн  нэг азтан тодорлоо.

Супер тохиролд 17798558, үндсэн тохиролд 46530850 дугаар тодорсон юм.

Энэ удаагийн сугалааны тохиролд Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн дөрөдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацааны баримтуудыг хамруулсан билээ.

Үндсэн тохирлоор

  •     30 мянган төгрөгийн 23659
  •     100 мянган төгрөгийн 2327
  •     1 сая төгрөгийн 230
  •     5 сая төгрөгийн 24
  •     50 сая төгрөгийн нэг баримт тохирлоо.

Хоёр супер азтан тодорсон тул "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-д заасны дагуу 80 сая төгрөгийг тэнцүү хувааж олгох юм. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ