Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1873 оны тавдугаар сарын 20. Цэнхэр жийнсийг патентжуулав
Сан Франциско хотын бизнес эрхлэгч Леви Страусс, Невада мужийн Рено, оёдолчин Жэйкоб Дэвис нар 1873 оны энэ өдөр цэнхэр жийнсийг патентжуулав. Страусс Сан Францискод өөрийн бизнесийг эрхэлдэг байсан бөгөөд Рено болон Жэйкоб нь түүний байнгын үйлчлүүлэгч байсан юм.
Тэд ийнхүү санаа нэгдэн халаастай, төмөр цахилгаантай цэнхэр жийнс хийсэн боловч Дэвис хараахан мөнгөгүй байсан учир эхний ээлжид патентыг Страусс, Рено нар өөрсдийн нэр дээр бичүүлжээ. Ингээд 1890-ээд оны үеэр тэдний “XX” брэнд нэр алдарт хүрч Америкт хамгийн их борлуулалттай хувцас болж байв.
1927 оны тавдугаар сарын 20. Саудын Араб тусгаар тогтнов.
Их Британи улс 1927 оны энэ өдөр Жеддагийн гэрээнд нэгдсэнээр Абдул-Азизийн эзэнт гүрнийг албан ёсоор тусгаар тогтносныг нь хүлээн зөвшөөрчээ. Улмаар тус улс “Хижаз ба Наждын хаант улс”-тай нэгдэн 1932 оноос Саудын Арабын хаант улс хэмээх нэртэй болсон байна. Саудын Араб нь өдгөө 33 сая гаруй хүн амтай, газар нутгаараа Дэлхийд 13-т ордог ойрх Дорнодын орон юм.
Эх сурвалж: onthisday.com