АНУ, БНХАУ харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлэлцээрийг хийхээр төлөвлөжээ.
Үүгээр маш олон асуудлыг шийдвэрлэнэ гэж үзжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамын сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цаг гаруй утсаар ярьсан байна. БНХАУ-ын тал "Хоёр орны одоогийн зөрчлийг бууруулах, улсынхаа болон бусад орны эдийн засгийн салбарт хохирол учруулахаас зайлсхийх хэрэгтэй"-г онцолсон байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс уналтад орсон үндэсний компани, худалдаа, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа, мэдэгдэл хийж байгааг шүүмжилжээ.
Мөн Бээжингийн эсрэг хийж байгаа улс төрийн бодлогоо өөрчлөхийг шаардсан байна. Ван И "Түүх болон бодит байдал БНХАУ, АНУ шиг том гүрнүүд зөвхөн хамтын ажиллагааны хүчээр хөгжиж чадна гэдгийг харуулж байна" гэв. Тэрээр "Энэ завшааныг ашиглаж Майк Помпеод Тайваны тухай Вашингтоны баримталж байгаа байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн" байна. Түүнчлэн "Нэг Хятад" гэсэн бодлого, гурван талт мэдэгдлийг дэмжихийг шаарджээ. Майк Помпео, Ван И нар утсаар ярихдаа олон улсын хөтөлбөр тухайлбал, Ираны талаар хэлэлцсэн байна.