Улаанбаатар хотын гол гудамж, замуудаар нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хурдан шуурхай явах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинээр гурван экспресс чиглэлийг нээн өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхлээд байна.
Эдгээр экспресс чиглэлүүд нь шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвхөн тогтсон тодорхой зогсоолуудад зогсож зорчигчдод үйлчилнэ.
ЭКСПРЕСС 1 ЧИГЛЭЛ: "5 ШАР-ЗҮҮН 4 ЗАМ"
Тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн 4 зам хүртэл үйлчлэх бөгөөд
- Таван шар,
- Хархорин,
- Саппоро,
- 10-р хороолол,
- 25-р эмийн сан,
- Баруун 4 зам, улсын их дэлгүүр,
- Сүхбаатарын талбай,
- Өргөө амаржих газар,
- Зүүн 4 зам гэсэн 10 зогсоолд зогсож шуурхай үйлчилгээ үзүүлэх болно.
Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их ачаалал авдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм.
ЭКСПРЕСС 2 ЧИГЛЭЛ: "5 ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ"
Тус чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд
- Таван шар,
- 32-р байр,
- Саппоро,
- 10-р хороолол,
- 25-р эмийн сан,
- Элба дэлгүүр,
- Бөмбөгөр худалдааны төв,
- Чингэлтэй дүүрэг,
- МУИС,
- Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсож үйлчилнэ.
Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм.
Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.
ЭКСПРЕСС 3 ЧИГЛЭЛ: "ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНО ТЕАТР-ТЭЦ3"
Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь
- 7 буудал,
- 17-р сургууль,
- 32-ын тойрог,
- Хүнсний 4 дүгээр дэлгүүр,
- Хүнсний нэгдүгээр дэлгүүр,
- Ард кино театр,
- Баянгол зочид буудал,
- 120 мянгат,
- Ажилчдын соёлын ордон,
- Таван Богд компани,
- ТЭЦ3 гэсэн 12 зогсоолд зогсож үйлчилнэ.
Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.