“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн.
Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах ажлууд хийгдсэн билээ.
Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж байгаа мөн иргэд аж ахуй нэгжүүд өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих болон үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх боломжтой аж.
Тодруулбал, эхний ээлжинд байгаль орчны дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг цахимжуулжээ. Ингэснээр гүний худгийн компаниуд хууль зөрчих, тусгай зөвшөөрөл аваагүй байдлаас үүдэн иргэдийг хохироох асуудал удаа дараалан гардаг байсан үзэгдэл арилах аж.
Энэ програм нь өөрөө их хялбар, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан учраас иргэд өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой.
Харин цахим систем ашиглах боломжгүй иргэд үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаад материалаа өгөөд хүсэлтээ гаргах юм.