“Boeing” компани “737 MAX” онгоцны хоёр удаагийн ослын шалтгаантай холбогдсон программ хангамжийг шинэчилж дуусгаад байна.
Тус компанийн албан мэдэгдэлд онцолсноор шинэчилсэн программ хангамжтай “MAX”-аар 207 удаагийн 360 цагийн нислэг үйлджээ. Энэ нь хоёр сар гаруй үйлчилгээнд гараагүй онгоцыг эргээд хэвийн горимд оруулахад түлхэц болно гэж харж байна. Онгоцны удирдлагын систем, нисгэгчийн харилцан хамаарал, болзошгүй тохиолдлуудын талаар “Boeing” компани АНУ-ын Агаарын тээврийн удирдах газарт тайлбар хүргүүлж байгаа юм байна. Хэдий тийм боловч онгоцыг эргээд үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж эхлэх хараахан болоогүй гэж албаныхан мэдээлжээ.
Энэхүү мэдээллийн дараа “Boeing”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 2.6 хувиар өссөн байна. Хоёр сарын өмнө Этиопт болсон ослоос хойш хувьцаа нь 18 хувиар буурч, “Dow Jones”-ийн хамгийн огцом уналттай хувьцаагаар нэрлэгдээд байсан юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN