АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан. Талийгаач "Торгоны зам авто ралли 2019"-ийн ажлын хэсгийн хуралдаанд оролцохоор Төрийн ордонд 15-18 цагийн үед орж ирсэн. Түүнийг ордны баруун жигүүрт унасан байсныг олсон" хэмээн мэдээлсэн юм.
Мөн тэрбээр талийгаачийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шинжилгээнд орсон, өвдсөн зүйл байгаагүй гэдгийг тодотголоо.
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин "Зүрх нь хаагдсан, бие нь муудсан зэрэг шалтгаан тогтоогдоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатнаас унасан талаар ч мэдээлээд байгаа хэдий боловч хоёр давхрын Засгийн газрын хуралдааны танхимын ойролцоо өндрөөс унасан байдалтай олдсон. Их хэмжээний гэмтлийн улмаас амиа алдсан байж болзошгүй. Төрийн ордонд тодорхой хэдэн байршилд л камер байдаг. Тухайн хэрэг болсон газар камер байгаагүй. 18.30 цагт УИХ-ын чуулганы өмнөх камерт алхаж яваа нь бичигдсэн бол 19.20 цагт унасан байхыг нь олсон. Олсноос хойш цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна лээ. Харин түүнийг амиа алдахаас өмнө МАН-ын нэг гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон бөгөөд түүний хувьд 20 орчим минут уулзаад гарсан гэдгийг хэлсэн. Талийгаачийн амиа алдсан нь өвчний улмаас бус, золгүй явдал гэхээс илүү учир битүүлэг зүйл боллоо" гэлээ.