Ром хотод зохион байгуулагдсан Италийн нээлттэй тэмцээний финалд Рафаэль Надаль дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жоковичийг 6-0, 4-6, 6-1 харьцаатай буулгаж авснаар энэ оны анхны түрүүгээ авлаа.
Испани теннисчин эхний үед өрсөлдөгчдөө ганц ч оноо алдалгүй илт илүүрхсэн бол Жокович хоёрдугаар үед эргэн ирэлт хийж чадсан юм. Гэсэн ч Ромд Рафаэль Надаль илүү одтой байж төгсгөлийн үед 6-1 харьцаатай ялалт байгуулж тус тэмцээний аваргаар тодорлоо. Энэ нь Рафаль Надалийн Мастерс тэмцээний 34 дэх түрүү, Италийн нээлттэй тэмцээний 9 дэх түрүү нь болсон юм.
Надалийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Австралийн нээлттэй тэмцээнд Жоковичид ялагдал хүлээгээд байсан билээ. Хоёр теннисчин өмнө нь 53 удаа таарч тоглож байсан бөгөөд Сэрбийн Новак Жокович 28 удаа, Испанийн Рафаэль Надаль 25 удаа ялалт байгуулаад байсан. Энэ сарын сүүлээр зохион байгуулагдах Францын нээлттэй тэмцээнд хоёр тамирчин хоёулаа оролцох юм.
Д.Энхбаясгалан