Гүүглийн дронууд Финляндад хүргэлт хийдэг болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-20 15:55 GMT+8

Гүүглийн толгой компани болох Alphabet-ын эзэмшдэг Wing компанийн хүргэлтийн дронууд Финляндын нийслэл Хельсинки хотод хүргэлт хийх зөвшөөрлөө авчээ. Албан ёсны хүргэлтүүд ирэх сараас эхлэх аж.

Одоогоор тус дронууд туршилтын шатандаа байгаа учир Хельсинки хотын тодорхой дүүрэгт Herkku Food Mark супермаркет, Cafe Monami кафе гэсэн хоёр газраас бараа бүтээгдэхүүнийг хүргэх гэнэ.  

Wing өөрийн албан ёсны блогтоо “Хамгийн эхний ээлжинд хүргэлт хийх Vuosaari дүүрэг нь Хельсинки хотын хамгийн их хүн амтай дүүрэг юм. Түүнчлэн гурван талаараа усаар хүрээлэгдсэн уг дүүрэг ой мод болон далайн боомттой учир газарзүйн байрлалын хувьд ч гэсэн маш сонирхолтой” гэж дурджээ.

Мөн тэд “Манай үйлчилгээний зорилго Хельсинки хотын “Оршин суугчдадаа ээлтэй, эрүүл хот болох” алсын хараатай нийцэж байгаа. Жишээлбэл тус хотын оршин суугчид цөөн тооны бараа, бүтээгдэхүүн худалдан авахын тулд заавал автомашин ашиглах шаардлагагүй, хүргэлтийн дрон ашиглахад л хангалттай болно” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ