ХӨЛБӨМБӨГ: Компани Андерлехтийн тоглогч-дасгалжуулагч боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-20 17:15 GMT+8

Английн Манчестер Сити клубийн багийн ахлагч Винсент Компани багаа орхиж Бельгийн Андерлехт клубийн тоглогч-дасгалжуулагч болж буйгаа мэдэгдлээ. 11 жил “Хотынхон”-ы төлөө зүтгэсэн Бельги төвийн хамгаалагч Компани энэ жил 33 настай билээ.

Өчигдөр буюу тавдугаар сарын 19-нд Английн ФА цомын финалд Уотфорд клубийг 6:0 харьцаагаар хожсоныхоо дараа Компани ийнхүү ярьжээ. Тэрээр мөн “Би өөрийн мэдлэг туршлагаа шинэ хамт олонтойгоо хуваалцахыг хүсэж байна. Өөрийн Бельги зүрх сэтгэлдээ Манчестерийг тээж явах болно” хэмээн хэлсэн байна.

Төрж өссөн хотруугаа явж буй Компани Андерлехт клубтэй гурван жилийн гэрээ хийж байгаа аж. 2008 онд Германы Хамбург клубээс Манчестерт ирж байсан Компани Ситигийн төлөө нийт 360 тоглолт хийж, 4 удаа Премьер лигийн аваргын цом, 2 ФА цом, 4 Лигийн цомыг өргөсөн юм.

Эх сурвалж: skysports

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 391 санал өгсөн байна.

Дээшээ