Хашаа, хайс арга хэмжээний хүрээнд 72 байршлын 117 объектыг чөлөөллөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-20 16:40 GMT+8

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 72 байршлын

  • 86 хашаа, хаалт,
  • 10 ТҮЦ,
  • 11 гарааш, контейнер,
  • 2 бетон хаалт,
  • 8 өргөтгөл нийт 117 объектыг чөлөөлөөд байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ