Монос эмийн сан 2018 оны ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-21 08:40 GMT+8

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол 5-р сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж “Монос Улаанбаатар” ХХК буюу “Монос” эмийн сан 2 дахь жилдээ ТОП 100 аж ахуй нэгжээр дахин өргөмжлөгдлөө.

Монос эмийн сан нь 29 жилийн турш эрүүл мэндийн салбартаа манлайлагч байж, шинэ шинэлэг олон үйлчилгээг нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг дараагийн төвшинд авчирсан юм.  Хамгийн анхны фарммаркет, эрүүл мэндийн зөвлөгөө хүргэлтийн 1800-1883 лавлах утас, цахим эмийн сан, эрүүл мэндийн аппликэйшн зэрэг олон шинэ, шинэлэг зүйлийг нэвтрүүлэн хэрэглэгчдийн цаг завыг хэмнэхээс гадна, эрүүл мэндийн боловсрол олгоход түлхүү анхааран ажиллаж байна. Монос эмийн сан нь өнөөдөр нийслэл болон хөдөө орон нутагт 100 гаруй салбар, 730 гаруй ажилтантайгаар  үйл ажиллагаагаа явуулж 2018 онд 80 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ