ЦЕГ: "Хүүхэд хайрцагт хийж зөөвөрлөх гэсэн" мэдээлэл худал болох нь тогтоогдлоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-05-21 09:40 GMT+8

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорчигч тээврийн автобусанд гурван хүүхдийг хүлж тээвэрлэж байсан талаар мэдээлэл гарсан.

Энэ мэдээлэл нь худал болохыг тогтоосон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь ээж “О”, хүрэн ах “М” нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцагт хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас ам дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцагт хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.

Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ