Оюу толгойн хөрөнгө оруулагч тал зардлаараа дамжуулан ашиг хүртэхээр болсныг залруулах нь зүйтэй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-21 10:50 GMT+8
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак

“Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт удтал хүлээлгэсний эцэст ил болов.

Нийт 44 нүүр бүхий санал дүгнэлтийн эхний хэсэгт гэрээний зүйл, заалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх талаар дурдсаныг бид бүрэн эхээр нь танилцуулсан. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, Монгол Улсад өгөх үр ашиг, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг ажлын хэсэг хэрхэн дүгнэснийг хүргэе.

ЦААШИД ЗӨВХӨН ХУВЬЦААНЫ САНХҮҮЖИЛТ ХИЙХ ЧИГЛЭЛЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛТАЙ ТОХИРОЛЦОХ НЬ ЧУХАЛ

1. Төслийн өгөөж, санхүүжилтийн талаар

ТЭЗҮ2010-т талуудын хүртэх өгөөжийн тооцооллыг хийхдээ “Оюу Толгой” ХХК-ийн санхүүжилт 100 хувь хувьцааны санхүүжилт байхаар тооцож, аливаа өр, зээлийн тооцоолол хийгээгүй байна.

Үүний үр дүнд талуудын хүртэх өгөөж, тэр дундаа ногдол ашгийн дүн өндөр ба хуваарилах хугацаа нь харьцангуй эрт байхаар тооцоолол гарчээ. Харин бодит байдал дээр Оюу Толгой шиг уул уурхайн том төслийг хэрэгжүүлэхэд 100% хувьцаагаар санхүүжүүлэх боломжгүй байдаг жишгээр НӨОДТХНГ-ний дагуу төслийг

  • Энгийн хувьцаа,
  • Хувь нийлүүлэгчдийн зээл,
  • Гуравдагч этгээдээс авах Төслийн санхүүжилтийн зээл гэсэн гурван хэлбэрээр санхүүжүүлсэн.

“Оюу Толгой" ХХК нь зөвхөн татварын зорилгоор нийт санхүүжилтийнхээ 25 хувийг хувьцаа буюу 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2.9 тэрбум ам.доллар, үүний 34 хувь болох Монголын талын өр төлбөр, хүүгийн хамт 1.3 тэрбум ам доллар, үлдсэн 75 хувийг зээлээр буюу 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүүгийн хамт 8.5 тэрбум ам.доллараар санхүүжүүлжээ. Энэ нь анх ТЭЗҮ2010-т тооцоолсон талуудын хүртэх өгөөж ихээхэн хэмжээгээр өөрчлөгдөхөд хүргэсэн байна. Энэ нөлөөлөл Монгол Улсын нийт хүртэх өгөөжийн 70.6 хувийг бүрдүүлэх үүрэгтэй байсан ногдол ашиг, нийтлэг хувь хэмжээгээр ногдуулах Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулж, ногдол ашиг хүртэх хугацааг хойшлуулсан байна.

Монголын тал ногдол ашиг хүртэхээр хүлээж байхад, Хөрөнгө оруулагч талын ашиг сонирхол зардлаараа дамжуулан ашиг хүртэхээр болсныг залруулах нь зүйтэй.

Түүнчлэн ТЭЗҮ 2010-т Өмнөд Оюугийн ил уурхайгаас бүрдүүлэх орлогын эх үүсвэр нь гүний уурхайг ашиглалтад оруулах их хэмжээний хөрөнгө оруулалтад зориулагдах байсан. Бодит байдал дээр Хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулсан байна. Санхүүжилтийн бүтэц нь одоогийн байгаа хэлбэрээр үргэлжилбэл цаашид уурхайн үө шат бүрд “Оюу Толгой" ХХК-ийн чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь гэрээний дагуу нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчдийн зээл ба түүний хүүд зарцуулагдахаар байна.

Энэ хугацаанд төслийн өртөг зардал ТЭЗҮ2010-Т тооцоолж байснаас ихээхэн хэмжээгээр нэмэгдсэнээс харахад хөрөнгө оруулагч тал ногдол ашиг хүртэхийн төлөө бус, харин зардал өсөхөд түүнийг дагаад менежментийн төлбөр нь нэмэгддэг, тухайн зардлыг их хэмжээний Хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүжүүлж, түүнийхээ хүүгээр дамжуулан татвараа бууруулж, ашиг хүртдэг байдалтай болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал ногдол ашиг хүртэхээр хүлээж байхад, Хөрөнгө оруулагч талын ашиг сонирхол зардлаараа дамжуулан ашиг хүртэхээр болсон энэ байдлыг залруулах нь зүйтэй байна.

Иймд Монголын талын өгөөжид (Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25%, ногдол ашиг) сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлсийн эсрэг арга хэмжээ авахын тулд НӨОДТХНГ-ний дагуу хувь нийлүүлэгчдийн зээл ба санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах, улмаар Хувь нийлүүлэгчдийн зээл нь Монголын талын эзэмшиж буй энгийн хувьцааны үнэ цэнийг бууруулж байгаа тул цаашид зөвхөн хувьцааны санхүүжилт хийх чиглэлээр Хөрөнгө оруулагч талтай тохиролцох нь чухал болоод байна.

Хувьцаагаар санхүүжүүлэх тохиолдолд Монголын талын өр төлбөр богино хугацаанд ихээхэн нэмэгдэх боловч “Оюу Толгой” ХХК Хувь нийлүүлэгчдийн зээлийн дарамтаас гарч, богино хугацаанд ногдол ашиг хуваарилах боломжтой юм.

2. Анхны хөрөнгө оруулалтын талаар

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоолын Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжид Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж "...анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох”, 2009 оны 57 дугаар тогтоолын 3 дахь заалтад “...анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх" асуудлыг Хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

НӨОДТХНГ-ний 16.10 дахь заалтад Компани дахь хувь эзэмшлээ 16 хувиар нэмэгдүүлэх ТӨК-ийн опцион эрхийн талаар тусгажээ. ТӨК нь опцион эрхээ хэрэгжүүлснээр компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 16 хувийг нэмж эзэмших бөгөөд. ингэхдээ опционыг ТӨК болон Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид харилцан зөвшөөрсөн нөхцөлөөр хэрэгжүүлэхээр заажээ.

Хувьцаагаар санхүүжүүлэх тохиолдолд Монголын талын өр төлбөр богино хугацаанд ихээхэн нэмэгдэх боловч “Оюу Толгой” ХХК Хувь нийлүүлэгчдийн зээлийн дарамтаас гарч, богино хугацаанд ногдол ашиг хуваарилах боломжтой.

Түүнчлэн, НӨОДТХНГ-ний 16.10(г) зааснаар "Энэхүү Гэрээний 16-д заасны дагуу ТӨК Опцион эрхийн хувьцааг авснаас үл хамааран Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид нь Оюутолгой теслийн менежментийн эрхийг бүрэн хэмжээгээр, хязгзэрлалтгүйгзэр хадгалах бөгөөд компанийн ТУЗ ийн бүх хурал болон Хувь нийлүүлэгчдийн бүх хуралд 5.10(a)(viii)-аас 5.10(а)(xvi) (5.10(а)(xvi)-г оруулж тооцно)-д заасан асуудлаар шийдвэрлэх саналын эрхтэй байна. Айвенхоутийн Хувь нийлүүлэгчид болон ТӨК нь энэхүү Гэрээний 16.10(г)-Д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хувь нийлүүлэгчдийн гэрээнд болон бусад бичиг баримтад шаардлагатай өөрчлөлтийг хийкэ’ гэжээ.

Дээрхээс үзэхэд УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг Хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхдээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа бус, харин Хөрөнгө оруулалтын гэрээг сунгаснаас хойш 1 жилийн дотор буюу 2040-2041 онд худалдан авах замаар нэмэгдүүлэх боломжтойгоор тохиролцож гэрээнд тусгасан байна. Хэдийгээр төрийн эзэмшлийг 2040-2041 онд 50 хувьд хүргэсэн ч менежментийн бүрэн эрхийг зөвхөн Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид эдлэх боломжийг олгосон байна.

Түүнчлэн “Хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэж Хөрөнгө оруулалтын гэрээний 15.28-д заасан байдаг. Үүнээс харахад анхны хөрөнгө оруулалтын дүн, түүнийг нөхөх хугацааг тодорхойлох нь төдийлөн ач холбогдолгүй болсон байна.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 390 санал өгсөн байна.

Дээшээ