“Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс
“Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1,079,734,608,995.79 төгрөг буюу 679,530,473 сая ам доллар /ам.долларын ханш 1588.94 төгрөг/ байхаар тохиролцжээ.
2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Оюу Толгой" ХХК, Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд БиВи, “Эрдэнэс Монгол" ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нарын хооронд байгуулсан Хувьцаа эзэмшигчийн одоогийн зээл болон холбогдох бусад асуудлыг баталгаажуулах гэрээгээр дээрх дүнг тохиролцсон байна.
Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг хувьцаанд хөрвүүлсэн бол 321 сая ам.долларын хүү хуримтлагдахгүй байсан, талуудын эзэмших хувьцааны санхүүжилт нэмэгдэх байв.
Уг гэрээний 2 дугаар зүйлд: “Сангийн яаманд тушаах зорилгоор, Сангийн яамны хийсэн өөрчлөлтөд нийцүүлэн гаргаж, энэ гэрээнд хавсаргасан ОТ ХХК-ийн 2010, 2011 оны санхүүгийн тайлангийн загвартай Талууд танилцан, хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 2010, 2011 онуудын санхүүгийн тайланг Сангийн яам хүлээн авахдаа Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдсан ойролцоогоор 1 тэрбум ам.доллараас 679 сая ам.долларыг хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлээр, зөрүү 245 сая ам.долларыг алдагдал бууруулж тайлагнасныг хүлээн авсан байна. Түүнчлэн ОТ ХХК-ийн 2011 оны РWС аудит хийсэн тайланд 245 сая ам.доллараар алдагдлаа бууруулж тайлагнасныг баталгаажуулсан байна.
Гэтэл ОТ ХХК-ийн 2012-2017 онуудын аудитлагдсан тайланд дээрх 245 сая ам.долларыг “Бусад нэмж төлөгдсөн капитал”-аар бүртгэсэн нь Талуудын хооронд байгуулсан Хувьцаа эзэмшигчийн одоогийн зээл болон холбогдох бусад асуудлыг баталгаажуулах гэрээтэй зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, ОТ ХХК Сангийн яаманд тайлагнаж байгаагаасаа зөрүүтэй санхүүгийн тайлан гаргаж, аудитаар баталгаажуулж байгаа ба энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.242, 7.143, 7.744 дугаар заалтуудыг зөрчсөн байна.
2011 ОНЫ АУДИТААР БАТАЛГААЖУУЛСАН ТАЙЛАНГ 2012 ОНООС ЭХЛЭН ЗӨРҮҮТЭЙ ТАЙЛАГНАЖ, АУДИТААР БАТАЛГААЖУУЛСАН НЬ АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН
Түүнчлэн 2017 оны РУҮС аудит хийсэн тайлангийн 37 дугаар хуудас дахь 14 дүгээр хэсгийн Хувьцаат капитал ба бусад нэмж төлөгдсөн капитал:
"Бусад нэмж төлөгдсөн капитал
2012 оны 4 сарын 23-нд Монгол Улсын Засгийн Газар болон Туркойз Хилл, өмнө нь маргаантай байсан Хөрөнгө Оруулалтын Гэрээний 15.7.5 ба 16.19 -д заасан хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл буюу хүүтэй эргэн төлөгдөх санхүүжилтийн урьдчилгааны дүнг эцэслэн тохиролцсон. Энэхүү тохиролцоогоор, Туркойз Хилл нь хувь нийлүүлэгчийн хүүгүй зээлийн үлдсэн үлдэгдлийг 175,435 мянган ам.доллараар, мөн “Хүүтэй төлөгдөх хувь нийлүүлэгчийн одоогийн зээл”-ийг үндсэн дүн ба хүүгийн нийлбэрийг 82,933 мянган ам.доллараар бууруулахыг зөвшөөрсөн ба, ОТ нь “Дуусаагүй барилга”-ыг 12,953 мянган ам.доллараар бууруулж, цэвэр дүн болох 245,415 мянган ам.долларыг эзэмшигчдийн өмчийн хэсэгт "Бусад нэмж төлөгдсөн капитал” хэмээн 2012 онд тусгасан.” гэжээ.
Дээрх нь:
1.Талуудын хүлээн зөвшөөрсөн Сангийн яаманд хүлээлгэн өгсөн тайлангаас санхүүгийн тайлан нь зөрүүтэй байсныг аудит баталгаажуулж, 245 сая ам.долларын талаар үндэслэлгүй тайлбар оруулсан. 2011 оны аудитаар баталгаажуулсан тайланг 2012 оноос эхлэн зөрүүтэй тайлагнаж, аудитаар баталгаажуулсан нь Аудитын тухай хууль зөрчсөн байна.
2.Бусад нэмж төлөгдсөн капиталыг эздийн өмчид бүртгэсэн нь Монголын талын энгийн хувьцааны хувь эзэмшлийн хувь хэмжээг бууруулж (dilation)45, НӨОДТХНГ-ний дараах заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл болох 679,530,473 ам.доллар, түүнд хуримтлагдсан байсан 321,601,594 ам.долларыг 2014-2016 онуудад 8 удаагийн гүйлгээгээр эргэн төлжээ. Гэхдээ НӨОДТХНГ-ний 9.8-д заасны дагуу хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг хувьцаанд хөрвүүлэх эрх нь Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид байсан байна. Хэрэв Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг хувьцаанд хөрвүүлсэн бол 321 сая ам.долларын хүү хуримтлагдахгүй байсан бөгөөд талуудын эзэмших хувьцааны санхүүжилт нэмэгдэх байв.
Иймд хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл нь хэдийгээр эргэн төлөгдсөн боловч түүнтэй дүйцэх хувь нийлүүлэгчдийн зээл, хүүгийн хамт хувьцаанд хөрвүүлэх талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцэх, талуудын тохирсон гэрээний дагуу шийдвэрлэж холбогдох залруулга хийхийг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна.
4. Өрийн бичиг 195 сая ам.долларын талаар:
Хөрөнгө оруулалтын гэрээ нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан. Харин өрийн бичиг (notes payable) нь 2008 оны 8 дугаар сарын 13-нд
- RIO TINTO ALKAN PTE LTD,
- IVANHOE MINES MONGOLIA INC. LLC,
- IVANHOE MINES LTD гэсэн 3 компанийн хооронд тоног төхөөрөмжийн захиалгын эрх шилжүүлэх гэрээгээр үүссэн байна.
Өрийн бичгийн дүн болох 195,357,117.42 ам.долларыг 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн санхүүгийн тайлан тэнцэлд тусган хүү тооцож эхэлжээ. 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн гэрээний асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө болсон тул Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дунд багтсан гэж үзэхээр байна.
ОТ ХХК-д учруулсан хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Үндэсний Аудитын Газарт даалгах нь зүйтэй.
Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.5, 16.19 заалтуудаас харахад зөвхөн хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Талууд тохиролцох талаар заасан байна. ХөОГ, НӨОДХНГ-нд өрийн бичгийн тухай аливаа заалт байхгүй байна.
ОТ ХХК-д шалгалт хийсэн Монгол Улсын Шадар сайд. Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 дугаар хамтарсан тушаалаар "Оюу Толгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлийг баримтад үндэслэн шалгах ажлын хэсгийн дүгнэлтээр зөрчилтэй гэж үзэн тоног төхөөрөмжийг анх худалдан авсан үнэ дээр нэмэгдсэн 56.9 сая ам.доллар тооцсон хүү 18.2 сая, нийт 92.0 сая ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээлийн хүү тооцох болон анхны хөрөнгө оруулалтын дүнгээс хасч тооцохоор шийдвэрлэсэн байна.
Тухайн 195,357,117.42 ам.долларын өрийн бичиг, түүнд хуримтлагдсан хүү 81,670,715.87 ам.долларыг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ОТ ХХК-ийн чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс Мовеле С.А.Р.Л компанид эргэн төлсөн байна. Дээрх өр төлбөр нь Хөрөнгө Оруулалтын Гэрээний Талуудын хооронд тохиролцоогүй зээл тул ОТ ХХК-д учруулсан хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Үндэсний Аудитын Газарт даалгах нь зүйтэй гэж үзэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНД ТАВИХ ХЯНАЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Төсөлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөдрийг болтол Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй, зөвхөн нөгөө тал бүх мэдээлэл, шийдвэрийг гаргаж байгаа нь гэрээнд оролцогч талууд тэнцвэртэй байх нөхцөлийг алдагдуулж байна. Монголын талаас Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК үүнийг хариуцах ёстой.
Хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүрээр нарийн тохироогүйгээс тодорхой хугацааны дараа байнгын үл ойлголцолд хүрч байгааг анхаарах цаг болсон байна.
ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨГДСӨН БОЛОН АВСАН ЗЭЭЛИЙГ БҮРЭН АШИГЛААГҮЙ БАЙНА
Нийт Олон улсын банк, санхүүгийн 15 байгууллагатай 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ байгуулсан, үүнээс 4.3 тэрбум ам.долларыг авч ашигласан гэх бөгөөд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (ДУББСТ)-ний дагуу 6.0 тэрбум ам.доллар авахаас үлдэгдэл (supplemental dept) 1.6 тэрбум ам.долпарыг авах хандлага байна.
Олон Улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.3 тэрбум ам.долларын зээл авснаас зээлийн цэвэр ашиглалт (net proceeds) ойролцоогоор 4.1 тэрбум ам.доллар (зардал татварыг суутган тооцож, зээлдүүлэгчдээс шилжүүлсэн) байна.