АНУ Хятадад үйлдвэрлэсэн дронууд мэдээлэл хулгайлж байж болзошгүй гэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-21 17:20 GMT+8

Өнөөдөр АНУ-ын Аюулгүй байдлын яам албан байгууллагуудад хандан “Хятадад үйлдвэрлэсэн дронууд нислэгийн мэдээллээ үйлдвэрлүүгээ хуваалцдаг байх магадлалтай” гэсэн анхааруулгыг гаргажээ. Анхааруулгад үйлдвэрүүд нь тэрхүү мэдээллийг гуравдагч талтай хуваалцаж байж болзошгүйг дурдсан байна.

Уг анхааруулга нь АНУ-ын аюулгүй байдал, эрүүл мэнд болон бусад дрон ашигладаг салбарынханд асар чухал мэдээлэл болсон юм. Учир нь АНУ болон Канадад ашиглагддаг дронуудын 80 хувь нь Хятадын DJI компанийн дронууд байдаг аж.

DJI тус анхааруулгын хариуд “Манай технологийн аюулгүй байдал АНУ-ын Засгийн газар болон бусад томоохон байгууллагуудаар баталгаажсан. Бид дроны цуглуулж байгаа мэдээллийг хэрхэн хадгалж, хаашаа хуваалцах зэрэг бүх сонголтыг эзэмшигчдэд нь өгдөг” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсын аюулгүй байдалд нөлөөлөхүйц харилцаа холбооны хэрэгслийг худалдан борлуулах болон ашиглахыг хориглосон билээ. Одоогоор АНУ-ын зүгээс Хятадын хэд, хэдэн технологийн компанийг хэрэглэгчийнхээ мэдээллийг хууль бусаар Засгийн газартайгаа хуваалцдаг байж болзошгүй талаар мэдээлсэн. Гэсэн хэдий ч албан ёсны нотолгоо олдоогүй байгаа юм. 

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ