Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Нийслэлийн Хангарьд ордонд боллоо.
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Үүний дагуу Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриан дор "Татвар төлөгчдийн өдрүүд-2019”-ийг орон даяар зохион байгууллаа.
Татварын ерөнхий газраас улсын төсөвт хамгийн их татвар төлсөн ТОП татвар төлөгчдийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тэгвэл Нийслэлийн татварын газраас НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 20 АЖ АХУЙН НЭГЖ, НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 6 ИРГЭН-ийг шалгаруулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дотоодын нийт бүтээгдэхүүний 67 хувийг нийслэлээс хангадаг. Нийслэлийн төсвийн орлогын 76 хувийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тиймээс татвар төлөгчдийг дэмжиж, хууль эрх зүйн орчин дахь хөрөнгө оруулалтыг нь сайжруулах хэрэгтэй. Бид татвараас бүрдсэн төсвийн мөнгийг нийслэлийн бүтээн байгуулалт, нийгмийн салбарт оруулахдаа ямар нэг хүнд суртал, авлигагүйгээр ил тод ажиллаж байна.” гэв.
Энэхүү өдрүүдийн хүрээнд татварын албанаас ирээдүйн татвар төлөгч болох хүүхэд залууст татварын мэдлэг олгох, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн татвар төлөгчдөдөө талархал илэрхийлэх, шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах, сурталчлах ажлыг ч зохион байгуулсан.
Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн Түвшинжаргалын Баясгалан “Төр буй дор татвар буй гэж үг бий. Татвар бол аливаа улс орны хөгжлийн үндсэн суурь нь. Тиймээс нийгмийн хариуцлагаа биелүүлэн амаараа бус, ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэж, нийт татвар төлөгчдөдөө ажлын амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.