Манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд атлаа шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо маш бага байгаа талаар gogo.mn сайт цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад улстөр судлаач, доктор Э.Гэрэлт-Одоос дараах хоёр асуултад хариулт авснаа хүргэж байна.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай юу? Тэд энэ түвшинд олуулаа байхын эерэг, сөрөг тал нь юу вэ?
-Монгол Улсад улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас доогуур байна. Монгол улсын Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй гэж заасан. Өнөөдөр эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах, төлөөлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ бол зүгээр л хүний эрхийн асуудал. Парламент нийгмийн төлөөллийг хангах зөвшилцлийн төв байгууллага юм бол эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байх ёстой. Энд олуулаа орсноор ямар эерэг, сөрөг талууд үүсэх вэ гэдэг нь зохистой асуулт биш. Хүний эрхийн суурь асуудал гэж харах ёстой. Мэдээж сонгогчдын эрх хангагдана, парламент жендерийн мэдрэмжтэй болно, улс төрийн намууд ардчилалтай болно, нийгэмд хүйсийн ялгаварлал арилах боломж бүрдэнэ.
-“Эмэгтэйчүүд тийм сүрхий мундаг юм бол заавал квот гэхгүйгээр өөрсдөө хүлээн зөвшөөрөгдөөд гараад ирж яагаад чадахгүй байгаа юм, квот тусгайлан авах нь харин ч өөрсдийгөө чадалгүй гэдгээ илтгэж байгаа юм биш үү” гэх хүмүүс байна. Та энд ямар байр суурьтай байна вэ?
-Квот бол түр арга хэмжээ. Улс төрийн нам дотоод ардчилалтай, нийгмийн болон улс төрийн үүргээ гүйцэтгэж байсан бол ийм асуудал үүсэхгүй. Намууд яагаад эрэгтэй хүйсийг илүүтэй дэмжээд байгаа юм бэ гэдэг асуулт. Хариулт нь маш энгийн намын төлөвшилт сул, сонгуулийн тогтолцоо буруу байна. Улс төр шударга бус, санхүүжилт эрүүл бус болсон. Ийм тохиолдолд эмэгтэйчүүд өөрөөрөө өрсөлдөөд ялалт байгуулж чадахгүй. Нөгөө талаас нийгмийн уламжлал хүчтэй нөлөөлсөөр байна. Квотыг хэрэглэж байгаа нь нийгмийн зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн бодлого.