ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр боллоо.
Прокурорын газраас түүнийг 30 хоног цагдан хорьж, шалгах саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Хуралд өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулжээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдэээллээ.
Өнгөрсөн гуравдугаар сард ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан юм.
Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх тэднийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, суллах шийдвэр гаргаж байсан юм.