Хятадад нүүр царай таних технологийг пандануудыг ялгахад ашиглаж эхлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-22 16:20 GMT+8

Хятадын судлаачид хамтран панда бүрийг таньж чадах хиймэл оюун ухаан бүхий аппыг бүтээжээ. Уг аппыг Хятадын баруун өмнөд хэсэгт байх “Chengdu Research Base” нэртэй панданы үржүүлэг болон судалгааны хүрээлэнд ашиглаж болох гэнэ. Аппын тусламжтайгаар тус хүрээлэнгийн үйлчлүүлэгчид ухаалаг утсаа ашиглан тэндхийн панда бүрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж болно.

Түүнчлэн аппын хөгжүүлэгчид ирээдүйд тус аппыг ашиглан эрдэмтэн, судлаачид байгальд байгаа пандануудыг судалж, тэднийг хянах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Үүний тухай хөгжүүлэгч Чэн Пэн “Манай аппыг ашигласнаар байгальд байгаа пандануудын насжилт, хүйс, тархалт зэрэг мэдээллийг цуглуулж, мэдээллийн сан үүсгэх бүрэн боломжтой. Ингэснээр ан амьтныг хамгаалах тэдний талаар мэдээлэл цуглуулах явц илүү үр дүнтэй болж эхэлнэ” гэжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Хятадад 2000 орчим панда байгаа аж.

Уг нүүр царай таних технологийг бүтээхийн тулд панданы 120 мянга гаруй зураг, олон арван мянган бичлэгээс бүрдэх өгөгдлийн санг ашиглажээ. Панда тус бүрийг танихын тулд амны хэлбэр, чихний хэмжээ зэрэг шинж тэмдгүүдийг ашигладаг байна.

Үүнээс өмнө баавгай, лемур, гахай, хонь, үхэр зэрэг амьтдыг танихад нүүр царай таних технологи ашиглаж байсан удаатай.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 405 санал өгсөн байна.

Дээшээ