Adobe-ын видео бүтээдэг программыг Андройд дээр хэрэглэж болдог боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-22 15:05 GMT+8

Youtube, Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд зориулан видео контент бүтээдэг хүмүүст зориулсан программ болох Premiere Rush CC-ын Андройд хувилбар албан ёсоор нээлтээ хийлээ. Уг программ нь өнгөрсөн жил iOS, macOS, Windows гэсэн үйлдлийн системд зориулсан хувилбаруудаа танилцуулж байсан билээ.

Ийнхүү Андройд хэрэглэгчид Premiere Rush CC-г ашиглан утсан дээрээ дүрс бичлэгийн өнгийг өөрчлөх, дуу, шилжилт зэргийг нэмэх боломжтой болж байна. Энгийнээр бол уг аппыг ашигласнаар компьютерын шаардлагагүйгээр олон нийтийн сүлжээнд зориулсан видео контент хийж болно гэсэн үг.

Бусад аппуудтай харьцуулахад харьцангуй “том” апп тул Premiere Rush CC-г дараах ухаалаг утаснууд дээр ашиглах боломжтой.

Samsung Galaxy S10, 10 Plus, S10e

Samsung Galaxy S9, 9 Plus

Samsung Galaxy Note9, Note8

Google Pixel 3, 3XL

Google Pixel 2, 2XL

OnePlus 6T, 7 Pro

Уг аппыг ашиглахад үнэ төлбөргүй ч 3-аас дээш удаа “export” хийхийн тулд тодорхой хэмжээний хураамж төлөх ёстой.

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 403 санал өгсөн байна.

Дээшээ