Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит буюу Сассаригийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Италийн Сардиния арлын Сассари хотод болно. 24 дэх удаагийн тэмцээнд манай улсаас Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул 97 кг-ын жинд, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, "Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо 125 кг-д хүч үзнэ.
Тус тэмцээнд манай тамирчдаас 2016 онд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Шоовдор, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар, 2018 онд ОУХМ С.Ганбаяр нар түрүүлж байв.
Т.Түмэндэмбэрэл