KINDER брэнд "ЭЭЛТЭЙ ЕРТӨНЦ"-ийг хамтдаа бүтээлцэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-23 09:00 GMT+8

Хүүхэд багачуудын хайртай Kinder брэнд Эх үрсийн баярыг угтан "ЭЭЛТЭЙ ЕРТӨНЦ" ТББ-ийн ээжүүдийн бүтээл "Ханни" чихмэл бүхий бэлгийн багцыг худалдаанд гаргалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж аавуудын нэгдсэн тус ТББ-тай Kinder бэрндийн зүгээс 45 сая орчим төгрөгөөр хамтран ажиллаж байгаа юм.

"Ханни" чихмэл нь хүүхдийн арьсанд харшлахгүй, будагч бодисгүй, цэвэр даавуун зориулалтын материалтай гэдгээрээ мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажсан тоглоом юм.

Үндэсний баялаг бүтээгч, тэр дундаа нийгмийн анхаарал халамж шаардсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж аавыг дэмжин хөрөнгө оруулж байгаа гэдгээрээ Kinder брэндийн энэхүү ажил нь бусад олон брэндэд үлгэр дуурайл болохуйц нийгмийн хариуцлагын жишээ болж байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ