АНУ “Huawei”-ийн эсрэг шинээр хориг тавиад байгаа энэ үед тус компани Лондонд "Honor 20" нэртэй шинэ гар утсаа танилцууллаа. Дональд Трампын хоригийн дараа “Google” компани “Huawei”-ийн гар утасны үйлдлийн системийн функцэд хязгаарлалт хийхээ мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл чухам хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа “Huawei”-ийн шинээр танилцуулсан гар утас нь “Google”-ийн аппликэйшнд нэвтрэхгүй байх магадлалтай байна. “Huawei” компани энэ талаар “Google”-тэй хэлэлцэж байгаа юм ажээ. АНУ-ын хоригийн сөрөг нөлөөг бууруулахад анхаарч байгаа тус компани гар утаснууддаа зориулж үйлдлийн систем хөгжүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн “Google”-ийн “Android”-той өрсөлдөгч платформуудтай хамтрах хувилбаруудыг бодолцохоо онцолжээ. Цаашлаад “Huawei”-ийн эсрэг АНУ-ын шийдвэрүүд 5G болон зах зээлийн өрсөлдөөн, инновацыг боомилж магадгүй байна.

5G сүлжээ нэвтрүүлэх хүрээнд “Huawei” компани 40 орчим гэрээ байгуулаад байгаа аж. Үүний тэн хагасыг Европын компаниуд эзэлж байна. Тиймээс технологийн инновац нэвтрүүлэхийг зорьж буй эдгээр компаниуд эрсдэл үүрэн “Huawei”-тэй хамтрах, эсвэл өрсөлдөгч “Nokia”, “Ericsson”, “Samsung”-тай хамтрах аль нэг сонголтыг хийх шаардлагатай тулгарч байна. “Huawei”-ийн хувьд компьютер, таблет, техник хангамж, 5G рутер, ухаалаг бугуйн цаг зэргийг үйлдвэрлэхдээ АНУ-аас эд анги худалдан авч иржээ. Үүндээ жилийн зардал болох 70 тэрбум ам.долларын 10 хувийг зарцуулдаг байна.
“Huawei”-ийн Европын бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Абрахам Лью “АНУ-ын Засгийн газраас ирж буй сорилтын хувьд тэд лобби хийж байна. Манай Засгийн газрыг, бас хэрэглэгчдийг маань. Бид одоо маш эгзэгтэй үедээ байна. Бид хэрэглэгчдэдээ үргэлжлүүлэн хүрэх нөхцөлийг хангах болно. Мэдээж зарим эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдээс шалтгаалсан асуудал, бага зэргийн нөлөө ажиглагдаж магадгүй. Гэхдээ бидэнд боловсронгуй шийдэл бий. Үүнийг “Б” төлөвлөгөө эсвэл бизнесээ хэвийн үргэлжлүүлэх менежмент гэж нэрлэж болно” гэж онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN