Нөөцийн махыг зургаадугаар сарын 15-ныг хүртэл худалдахыг үүрэгдэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-22 17:45 GMT+8

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг 06 дугаар сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар худалдах, ингэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов.  

Дулааны аргаар мах боловсруулж, экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах, нядлах үйлдвэрээс махаа авсан, экспортод гаргах үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавихыг анхааруулав.  

Цаашид нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Улаанбаатар хот төсөвтөө суулгах, экспортын квот олгохдоо тухайн тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо худалддаг байх, махны нийлүүлэлт багасдаг 3-5 дугаар сард хэрэгцээг тогтвортой хангахад онцгой анхаарахыг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.  

Гурил, төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац хүртэл хугацаанд харьцангуй тогтвортой байна хэмээн мэргэжлийн байгууллага үзжээ. 

Эх сурвалж: zasag.mn 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ