ЭНЭ ӨДӨР: Шерлок Холмесийн зохиолч төржээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-22 18:15 GMT+8

1859 оны тавдугаар сарын 22. Артур Конан Дойл мэндлэв

Алдарт “Шерлок Холмес”ийн зохиолч Артур Конан Дойл 1859 оны энэ өдөр Шотландын Эдинбург хотод мэндлэв. Детектив зохиолуудаараа алдартай түүний жинхэнэ мэргэжил физикч ажээ. Тэрээр Эдинбургийн их сургуулийг төгссөн бөгөөд физикчээс гадна эмчийн мэргэжил эзэмшсэн байна. Сурч байхдаа зохиолуудаа бичиж эхэлсэн Артур 1886 онд “Шерлок Холмес” зохиолоо бичсэн юм. “Шерлок Холмес”-ийн эхний цувралыг тэр ердөө 3 долоо хоногийн хугацаанд бичиж дуусгасан байна.

1939 оны тавдугаар сарын 22. Герман Италитай “Гангийн гэрээ”-г байгуулав

Дэлхийн хоёрдугаар дайн. Нацист Германы, фашист Италитай цэрэг арми болон улс төрийн хамсаатан болж буйн баталгаа болгож “Гангийн гэрээ”-г байгуулав. 1939 оны энэ өдөр Германы нийслэл Берлин хотноо хийсэн гэрээнд хоёр улсын гадаад хэргийн сайд Италийн Галеаццо Чиано, Германы Иоахим фон Риббентроп нар гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээ Япон, Герман, Итали гурван улсын хооронд хийгдэхээр байсан ч Японы дайны зорилго өөр байсан тул эхний ээлжид Герман, Итали хоёр л нэгджээ.

Эх сурвалж: onthisday.com

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ