Бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөр, сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулга тусгана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-23 09:20 GMT+8

“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Тус хөтөлбөрт бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулга, арга зүйг тусгах, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглүүлэх, эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншил, байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлан дэлгэрүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна.

Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 394 санал өгсөн байна.

Дээшээ