Өнөөдөр болох үйл явдлууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-23 09:35 GMT+8

09.00

  • “Корпорэйт” зочид буудалд Олон улсын эрчим хүчний чуулган болно. Чуулганаар ногоон бодлого, ногоон хотжилт, ногоон технологи гэсэн үндсэн сэдвүүдийг хүрээнд илтгэл танилцуулж, мэргэжлийн экспертүүдийн хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт үргэлжилнэ.

10.00 

  • Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  • “Бишрэлт” зочид буудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд" семинар зохион байгуулна.

11.00

  • Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.
  • Тариалан эрхлэлтийг дэмжих санд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт болно. 
  • Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатар Травэл экспо 2019” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.
  • ЭМЯ-ны гадна талбайд эцэг, эхчүүд сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар хариуцлага нэхэж жагсана. 

11.30 “Үндэсний мэдээллийн төв”-д "Монголын үндэсний уламжлалт зан үйлийн өргөө" ТББ-аас эрчмийг зөв хэрэглэх монгол уламжлалт аргуудыг шинжлэх ухаан баталсан талаар мэдээлэл хийнэ.

11.40 “Русский Гимнази" сургуульд Ардын уран зохиолч Т.Галсангийн гэрийн номын сангийн нээлт болно.

12.00

  • Төв цэнгэлдэх хүрэлээнгийн гадна талбайд зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөг болно. 
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд БСШУСЯ, ХӨСҮТ-өөс "Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь"  аяны талаар мэдээлнэ.
  • Сүхбаатар талбайд "Номын баяр-2019" болно.
GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ