Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах журам баталжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-23 10:45 GMT+8

Засгийн газрын ээлжит өчигдрийн хуралдаанаар /05.22/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Ховд, Говь-Алтай аймагт ажилласны мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө батлуулан, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

-  Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын долооны өдөр Хэнтий аймагт томилолтоор ажиллах үед иргэд, эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон тосгоны удирдлага хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна. Эрүүл мэндийн төв тосгоны 856 хүн, 250-иад өрх, отор нүүдлийн 1000 гаруй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.

-  УИХ, Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2018 оны эцсийн байдлаар 68.12 хувьтай байна. Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт мөн оны эцсийн байдлаар 70.8 хувьтай гарчээ.

-  Энэ оны нэгдүгээр улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 206262 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасны 96.4 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгчээ. Сайд нар, яам, агентлагийн удирдлагууд иргэдээс ирүүлсэн 126765 өргөдөл, гомдлын 98.3 хувийг шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамж, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах, газар, орон сууц, хөдөлмөр эрхлэх болон санхүүгийн дэмжлэг хүсч ханджээ.

-  “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав. Дээрх чиглэлээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсрол, эрүүл мэндийн болон төв, орон нутгийн захиргааны байгууллага, цагдаа, онцгой, гамшгаас хамгаалах улсын албад, дотоод, гадаадын хүмүүнлэгийн байгуулагууд хэрхэн хамтран ажиллахыг журамд заасан байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 400 санал өгсөн байна.

Дээшээ