Чулуугаар цас хийх нь шинэ санаа биш. Ус хэмнэхээс гадна газар дээр хаа сайгүй байдаг материалыг ашиглаж хийсэн цаасыг дахин боловсруулах боломжтой. Чулуужсан шавраар нэрийн хуудасны цаас, хуванцар хавтас, сав зэргийг хийх технологиороо алдартай TBM хэмээх Японы старт-ап гадагш өргөжихийн өмнө хувьцаагаа анхдагч зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Goldman Sachs, Itochu, Toppan Printing зэрэг компаниуд эднийд хөрөнгө оруулаад байна.
TВМ өмнө нь 1.6 тэрбум иен босгосон бол сүүлийн удаад 3.1 тэрбумыг татаж чадсан гэж тус старт-апын захирал Нобуёши Ямасаки мэдээллээ. Тэрээр хувьцаа гаргахын өмнө гадаад түнштэй болохыг эрмэлзэж байгаа аж. Тэрээр “Бидний дараагийн алхам бол үйлдвэрлэл ба борлуулалтаа гадаадад өргөжүүлэх явдал. Бид идэвхтэй өргөжихийн тулд хүмүүсийг ажиллуулах санхүүжилт хэрэгтэй байна” хэмээн өгүүлэв. Тиймээс IPO хийх хугацаагаа наашлуулж 2021 он болгожээ.
Limex-ын нэг гол онцлог бол ус ашиглалгүйгээр үйлдвэрлэл явуулдаг.
Тус компани сүүлийн санхүүжилтийн дүнгээр 56.3 тэрбум иенээр үнэлэгдэж байна. ТВМ өнгөрсөн жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд дэлгээгүй боловч захирлын хэлснээр ирэх онд орлогоо наад зах нь тав дахин өсгөх бодолтой байгаа гэнэ. Эднийх саяхан Yoshinoya хоолны сүлжээнд Limex гэдэг шинэ материалаар хийсэн аяга нийлүүлэх тендерт ялжээ. Сендай хотод барьж буй үйлдвэр нь 2020 он гэхэд ашиглалтад орж, жилдээ 30000 тонн Limex бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
TВМ нэрийн хуудас хийдэг материал худалдаж эхлээд байгаа. Ламинатороор бүрхсэн мэт гөлгөр цаасыг урах буюу нугалахад нэлээд хэцүү учир зоогийн газар ашиглахад нэн тохиромжтой. Tухайлбал, Sushiro сушины сүлжээний 400 зоогийн газарт мөн Limex сав ашигладаг. Ийм материалыг дахин боловсруулж, буцаан цаас болгох буюу хавтас, аяга, таваг гэх мэт урт хэрэглээний бүтээгдэхүүн хийж болно.
Limex-ын нэг гол онцлог бол ус ашиглалгүйгээр үйлдвэрлэл явуулдаг. Жишээ нь, нэг тонн энгийн цаас хийхийн тулд 100 тонн ус ашиглахаас гадна 20 ширхэг мод огтлох хэрэгтэй. Харин TВМ-ын нэг тонн цаасанд тонн хүрэхгүй шавар дээр 200 кг полиолефин ордог. Tүүнчлэн энгийн цаасны үйлдвэрээс хүлэмжийн хийн ялгаруулалт 20 хувиар доогуур гэж тооцдог. Ноён Ямасаки 15 насандаа сургуулиа орхиж, мужаанаар ажлын гараагаа эхэлсэн бол 2011 онд TВМ-ыг байгуулжээ. Эднийх шавраар хийсэн цаасыг Tайваниас импортолж байгаад улмаар Японд Limex-ын технологийг боловсруулсан байна.
Южи Окада