Сүрьеэгийн өвчлөл сургуулийн орчинд өндөр байгаа нь тандалт судалгаанаас харагдсан бөгөөд 2016 онд судалгаанд хамрагдсан сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд хэлбэрийн халдвартай нь тогтоогдсон. Үүний 13 хувь идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй болох нь "MHI" байгууллагаас хийсэн судалгаанаас тодорхой болсон.
Гэвч салбарын яамнаас шуурхай арга хэмжээ авахгүй цаг алдсаны уршиг одоо гарч байна. Сүрьеэгийн халдвар хянадлтаас гарлаа. Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн 529 хүүхэд, Төв аймагт 200, Баянзүрх дүүргийн 97-р сургуульд 70 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан хэмээн эмч багш, эцэг, эхчүүдийн төлөөлөл гэх хүмүүс Эрүүл мэндийн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ард иргэдээс уучлал гуйж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардав.