Хоёр жилийн өмнө мэргэжлийн рингэн дээр хамгийн сүүлийн тулаанаа хийсэн Даниел Франко Жэй Зигийн үүсгэн байгуулсан Рок Нэйшн спорт агентлагийг шүүхэд дуудсан байна. Франко тус агентлагийг бэртэлтэй байхад нь хүчээр тулаанд оруулсан хэмээн буруутгаж байгаа ажээ.
Мэргэжлийн боксчны карьертаа 16-2-3 амжилт үзүүлсэн Даниел Франко хамгийн сүүлийн тулаанаа 2017 оны 6-р сарын 10-нд хийсэн бөгөөд тэр тулаанд орохын өмнө гавлын яс цуурсан, тархи нь дотуур цус алдалттай байсан аж. Улмаар бэртлээ бүрэн эдгэрэх хүртэл дахин тулалдахгүй гэж мэдэгдсэн ч гэрээг нь цуцална хэмээн сүрдүүлсэн учраас арга буюу бэртэлтэй үедээ дахин рингэн дээр гарсан байна.
Хамгийн сүүлд хийсэн тулаандаа тархиндаа дахин доргилт авч, комад оржээ. Одоог хүртэл эмчийн хяналтад байдаг төдийгүй тархиа дахин доргиохгүйн тулд энгийн үед ч хамгаалалтын дуулга өмсөж явах шаардлагатай болсон байна.
Даниел Франко Рок Нэйшн агентлагтай холбоо барих гэж удаа дараа оролдсон ч түүнтэй уулзахаас татгалзсан учир шүүхэд өгч, сошиал медиагаар эсэргүүцлээ илэрхийлжээ.
Д.Энхбаясгалан