Майами Хит багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан лигийн тоглогч асан Жуан Ховард замналынхаа анхны ахлах дасгалжуулагчийн ажлын саналыг хүлээж авчээ.
Түүний дасгалжуулах баг нь NCAA-ын Мичиган Стэйт байх бөгөөд тэрээр 5 жилийн $2 саяын гэрээг байгуулжээ.
Мичиганы ахлах дасгалжуулагч Жон Билайн 12 жил дасгалжуулсны эцэст NBA-д Кливлэнд Кавальерс багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болсон билээ.
Иймд Мичиган стэйт удаан хүлээлгүй ахлах дасгалжуулагчаа маш хурдан сонгожээ. Жуан Ховардын хувьд 1994 оны драфтын тав дахь сонголтоор лигт элсэж байсан бөгөөд 2013 оноос Майами хит багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж эхлэн дөрвөн удаа финалд шалгарч хоёр удаад нь аваргалж байсан туршлагатай нэгэн юм.
Эх сурвалж: ESPN
Сэтгүүлч: Л. Тулга