-ТОМИЛОЛТ-
Евразийн зүрхэнд оршдог Казахстан улсын Алматы хотноо тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болох “Евразийн 16 дугаар медиа форум” эхэллээ.
Монгол улсаас Маркетингийн харилцааны Универсал ХХК, Монголын Худалдаа Аж үйлдвэрлэлийн танхим, Gogo мэдээний агентлаг, Де Факто Газет-долоо хоног тутмын сонины төлөөллүүд оролцож байна.
Энэ удаагийн хуралд 60 улсын 700 гаруй зочид төлөөлөгч, улс төрийн удирдагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож байна. 2002 оноос хойш өдгөө 10 мянга гаруй хүн оролцсон, Казахстаны төдийгүй Евразийн орнуудын жил бүр хүсэн хүлээсэн форум болжээ.
Тус хуралдааныг Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын охин, форумын зохион байгуулах хорооны дарга Дарига Назарбаевагийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.
Евразийн 16 дугаар Медиа форумд зөвхөн улс төр ч бус дэлхий нийтэд тулгамдаад буй асуудал, байгаль орчин, хүрээлэн буй орчны доройтол, хойч үедээ өвлүүлэн үлдээх нийгэм, улс орныг хэрхэн бий болгох, цаашлаад хиймэл оюун ухааныг ашиглаж болох шинэ боломжууд, олон улсын харилцаа, тэдний хэлэлцээнд үүсч буй зөрчил, дижитал ертөнц дэх хэвлэл мэдээллийн салбарын ирээдүй зэрэг олон асуудлыг хэлэлцэх нь энэ жилийн нэгэн онцлог аж.
Форумын эхний өдөр буюу өчигдөр олон улсын мэргэжилтнүүд долоон төрлийн сэдвийн дор семинар зохион байгууллаа. Reuters-ийн сурвалжлагч асан, Францын сэтгүүлч Нельсон Грейвс хүрээлэн буй орны сэтгүүлзүйн талаар, Их Британийн чөлөөт сэтгүүлч Женни Климэн хэрхэн бие даасан сэтгүүлч байх талаарх туршлагаа хуваалцаж, Оросын ОРТ телевизийн дэргэдэх Их сургуулийн захирал Елена Афансиева тус улсын телевизийн салбар дахь контентын зах зээл, нийт үзэгчдийн үе үеийн онцлог гэх мэт сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм.
Үүнээс онцолвол Оскар, Алтан бөмбөрцөг наадмын нэр дэвшигч, ОХУ-ын алдарт кино уран бүтээлч Сергей Бодров кино урлагийн салбарт хэрхэн ажилласан туршлагаа хуваалцсан юм.