НОМЫН БАЯР: Сүхбаатарын талбайд номын хямдралтай худалдаа эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-23 15:00 GMT+8

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Улаанбаатар номын баяр" үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Тус үйл ажиллагаа энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.

Үндэсний хэмжээний номын баяраар зохиолч, яруу найрагчид, нийт аймаг нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, ном эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, уншигч залуучуудад таниулдаг билээ.

Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцон зохиолчдын гарын үсэгтэй номыг хямдралтай үнээр авах боломжтой. Номонд дуртай хүн бүхнийг “Улаанбаатар номын баяр”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 403 санал өгсөн байна.

Дээшээ