198829 иргэний өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-23 16:55 GMT+8

2019 оны 1 дүгээр  улиралд  иргэдээс төрийн захиргааны төв  болон  нутгийн  захиргааны  байгууллага,  албан  тушаалтанд  хандаж  гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тайлант хугацаанд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 206262 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 198829 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 96.4% -ийн үзүүлэлттэй байна.

Мөн 3007 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж,  740 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж 126765 иргэнээс өргөдөл, гомдол гаргаснаас 124622 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.3%-ийн үзүүлэлттэй байна.

Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 79497 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс74207өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.3%-ийн үзүүлэлттэй байна.

Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж үйлчилгээнд хамрагдах, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн, газрын харилцаатай холбоотой асуудлууд байжээ.  

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ