ХХБанкны МЭДЭГДЭЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Төлбөртэй мэдээ

2019-05-23 16:31 GMT+8

Өнгөрсөн өдрүүдэд цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Худалдаа, хөгжлийн банкны удирдлагын талаар эх сурвалжгүй, худал мэдээллүүдийг санаатайгаар олон нийтэд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар цацаж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсаас Олон улсын зах зээлд бонд амжилттай гаргасан Монгол улсын хамгийн анхны аж ахуйн нэгж, цорын ганц арилжааны банк бөгөөд нийтдээ 5 удаагийн бондыг амжилттай гаргаж, тухайн бондуудаа цаг хугацаанд нь амжилттай эргүүлэн төлж харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдалгүй, бизнесийн үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдын дунд Монгол улсын банк санхүү, бизнесийн салбарын нэрийн хуудас болсон банк гэдгээ нэр төртэйгөөр харуулж ирсэн.

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нь Олон улсын зах зээл дээрээс 6 дахь удаагийн буюу 5-н жилийн хугацаатай 300 сая ам.долларын бонд арилжаалах албан томилолттой явж байгаа. Энэхүү арилжаа нь амжилттай хийгдсэнээр, Монгол улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа энэ үед Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгалах болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд жинтэй хувь нэмэр оруулах юм. Энэ чухал ажлыг гүйцэтгэж буй цаг мөчид санаатайгаар Худалдаа, хөгжлийн банкны бизнесийн нэр хүндэд халдаж, энэ ажлыг унагах, саад болох гэсэн оролдлого мэдээллүүдийг зохион байгуулалттайгаар олон нийтэд цацаж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд, Худалдаа, хөгжлийн банкны болон удирдлагын талаар огт үндэслэлгүй  худал мэдээллийг олон нийтэд түгээж, тус банкны нэр хүндэд ноцтойгоор халдаж буй нэр бүхий, бүртгэгдсэн хуулийн этгээдүүдийг энэхүү хууль бус үйлдлээ даруй зогсоохыг шаардаж, эдгээр хууль бус үйлдэлтэй холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай хамтран банкны зүгээс хатуу тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2019.05.23

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ