ЭМЯ: Сүрьеэ өвчин илэрсэн хүүхдүүд бүгд эмчилгээндээ хамрагдаж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-23 17:51 GMT+8

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж хийсэн өнөөдрийн жагсаалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас  мэдээлэл хийлээ. 

Сайдыг огцруулах шаардлагадаа сүрьеэгийн тархалтыг хяналтаас алдлаа гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэлд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа хариу тайлбар хийв. Тэрбээр,
2018-2019 онд хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд гарсан гэж үзэж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох ажил зогсоод байсныг 2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-д Эрүүл мэндийн хичээлийг оруулах болсон. Мөн цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллийг тасралтгүй явуулсаар байгаа. 

Сүрьегээр хэн ч өвчилж болно, сүрьеэ эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч ээ гэж хэлмээр байна. Энэ нь нийгэмд ялгаварлан гадуурхалтыг дэврээж байна. Энэ бол өвчин болохоос улстөржүүлэх сэдэв биш ээ. 

ДЭМБ-ын улс орнуудад өгсөн зөвлөмж, Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр, манай улсын сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр энэ жил ЕБС-иудад сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийсэн. Хан-Уул дүүргийн 15-р сургууль, Төв аймагт сүрьеэгийн халдвартай гарсан бүх хүүхэд эмчилгээндээ хамрагдаад эхэлсэн. 

Баянзүрх дүүргийн 97-р сургуульд эмчлүүлэх шаардлагатай нэг ч багш, хүүхэд гараагүй. Цаашид сургуулийн үзлэгийг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулна. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, оношилж эмчилнэ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 394 санал өгсөн байна.

Дээшээ