“ТОП 100”-Д БАГТСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ
Уул уурхайн улирав эхлэв үү, үгүй юү эрдэс баялгийн томоохон төслүүд биднийг шинэ мэдээгээр угтаж байна. Монголын эдийн засгийг эвхрэх, дэвхрэхийг шийддэг уул уурхайн төслүүд өөр өөрийн хурдаар урагшилж эхэллээ. Монголын “Топ 100”-н аж ахуйн нэгжийн жагсаалтыг уул уурхайн “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компани өнгөлсөн байна. Энэ жагсаалтад багтсан уул уурхайн компаниуд 2018 онд нийт 2.1 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
ЗЭС
Эхлээд Монголын уул уурхайн гол төслийн нэг “Оюутолгой”-д ойрын өдрүүдэд юу болсныг харцгаая. Энэ оны нэгдүгээр улиралд далд уурхайн бүтээн байгуулалтад 296.4 сая ам.доллар зарцуулсан байна. Одоогоор хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт үргэлжилж буй бөгөөд ирэх аравдугаар сард дуусах төлөвтэй аж. “Оюутолгой” төслийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт олон нийтийн анхааралд буй энэ үед Rio Tinto компани "холбогдох гэрээний заалтуудыг өөрчлөхгүй" гэсэн хатуу байр сууриа илэрхийлсээр буй.
Мөн “Оюутолгой”-той ойролцоо оршдог хармагтай ордод нэмэлт хайгуул хийснээ Xanadu Mines компани танилцууллаа. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани энэ оны эхний улиралд дөрвөн хэсэгт нийт 3618.5 метрийн алмазан өрөмдлөг хийсэн байна. Өрөмдлөгийн үр дүн эерэг гарсан бөгөөд ирэх саруудад нэмэлт судалгаагаа үргэлжлүүлэх аж.
Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар Xanadu Minesын бэлэн мөнгөний үлдэгдэл 3.1 сая австрали долларт хүрсэн бол татварын дараах алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин буурч, 0.9 австрали доллар болжээ. Тус компанийн нэгж хувьцааны ханш лхагва гарагийн байдлаар 0.08 австрали доллартай тэнцэж байна.
Тэгвэл Монголын алт, зэсийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Entree Resources компанийн үйл ажиллагааны зардал энэ оны эхний улиралд 400 мянган ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс буурсан байна.
АЛТ
Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид Erdene Resource Development компани “хөндий” алтны төслийн талбайд 1800 метрийн өрөмдлөг хийж, Баян хөндий ордын эрдэсжилтийн бүсийг илүү өргөжүүлжээ. Энэ нь уг төслийн урьдчилсан ТЭЗҮ-д дэмжлэг болно гэж үзэж буй аж. “Энэ төслийн Midfield талбайд 112 метрийн гүнд тонн хөрс тутамд 5.9 грамм алтны илэрц олдсон нь урд өмнө нь ажиглагдаагүй үр дүн. Энэ нь Баян хөндий ордын зүрхэн хэсэгт өндөр эрдэсжилт байгааг бататгаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Питер Акерли онцоллоо. Торонтогийн хөрөнгийн биржид Erdene Resource Developmentийн хувьцааны ханш 0.19 канад доллар болоод байна.
НҮҮРС
Тэгвэл овоот толгойн уурхайд олборлолт хийж буй SouthGobi Resources компани оны эхний улиралд нүүрсний борлуулалтаа өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар нэмэгдүүлж, 1.1 сая тонн хүргэсэн байна. Тус компанийн тонн нүүрс тутмын борлуулалтын дундаж үнэ өмнөх оны 43 ам.доллараас буурч, 34.9 ам.доллар болсон байна. ӨМӨЗО руу нүүрсээ тээвэрлэж, БНХАУ-ын компаниудад худалдалгүйгээр шууд уурхайн амны нөхцөлөөр борлуулсан нь зардлыг нь бууруулжээ. Зардлаа ийн танаснаар цэвэр ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсөж, 13.4 сая ам.доллар хүрсэн байна.
Гэхдээ SouthGobi Resources санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулаад байгаа. Тус компани China Investment Corporationийн охин компани Land Breezeтэй төлбөр хойшлуулах гэрээ байгуулахын тулд энэ сарын эцсээр хөрөнгө оруулагчдаасаа зөвшөөрөл хүсэхээ мэдэгдсэн. Land Breeze-д төлөх ёстой 41.8 сая ам.долларыг бэлэн мөнгө болон бүтээгдэхүүн үйлчилгээ оролцуулж, шинэчилсэн хуваарийн дагуу төлөх тохиролцоог China Investment Corporation-тэй хийгээд байгаа.
Төлбөр хойшлуулах гэрээний гол заалтуудыг дурдвал тус компани 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны зургаадугаар сар хүртэл нийт 14.3 сая ам.долларыг найм хувааж төлнө. Мөн төлбөр хойшлуулснаас үүдэн жилд 6.4 хувийн торгууль төлөхөөр болжээ. Гэхдээ SouthGobi Resources төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүйн улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хонконг, торонтогийн хөрөнгийн бирж дэх хувьцааных нь арилжааг зогсоогоод байна.
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын нүүрсний салбарт бизнес эрхэлдэг Prophecy Developmentийн 2019 оны эхний улиралд цэвэр алдагдал нь өмнөх оны мөн үеэс 35.1 хувиар өсөж, 908 мянган канад долларт хүрсэн байна.
Мөн бэлэн мөнгө болон бэлэн мөнгөтэй адилтгах хөрөнгийн хэмжээ гурван сая 652 мянган канад доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 31 хувиар буурсан дүн болж байна. Prophecy Development хэнтий аймаг дахь Чандганын төсөлд зориулан 600 мегаваттын уулын амны нүүрсний цахилгаан станц барих лиценз болон газар ашиглалтын эрхээ авчээ.
• “Хөндий” алтны төслийн талбайд 1800 метрийн өрөмдлөг хийж, Баян хөндий ордын эрдэсжилтийн бүсийг илүү өргөжүүлжээ.
• SouthGobi Resources компани оны эхний улиралд нүүрсний борлуулалтаа өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар нэмэгдүүлж, 1.1 сая тонн хүргэсэн байна.
• Одоогоор далд уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын үргэлжилж буй бөгөөд ирэх аравдугаар сард дуусах төлөвтэй.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Terracom компани Монголд Баруун Ноён уул ордоос олборлолт хийж байгаа юм. Тус компани 2019 оны гуравдугаар сард нийт 240 мянган тонн нүүрс борлуулсан байна. Нүүрсний борлуулалт нь нэмэгдсээр буй бөгөөд улмаар зургаадугаар сар гэхэд 400 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна.
Тус компани Монголд бизнес эрхлэхэд геополитикийн эрсдэл их болохыг хөрөнгө оруулагчдад хандсан танилцуулгадаа дурдсан. Мөн эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал барууны хөгжингүй орнуудынхтай харьцуулахад өндөр гэж үзжээ. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдын санааг чилээж байгаа ч уул уурхайн салбарын төслүүд цөөн боловч тогтвортой ахиж байна. Ялангуяа, Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрс, алтны төслүүд хайгуулаас олборлолт руу, олборлолтоос нэмүү өртөг шингээх боловсруулалт руу шилжих хандлага ажиглагдаж буй нь онцлууштай.
Энэ онд манай экспортын гол эрдэс таваарын ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Уул уурхайн төслүүдийн явц болон таваарын ханшийн төлөв харьцангуй эерэг байгаа нь энэ оны эдийн засаг, төсвийн нөхцөл байдлыг дэмжихээр байна.
Г.Байгал